Төгс эмэгтэй

2018-02-14

Би төгс эмэгтэй болмоор байна

Ангилал: Тэмдэглэл
Би гэдэг хүн нөхөртэйгөө танилцахаас өмнө гоо сайхны бүтээгдэхүүний талаар "А" ч гүй, нүүрээ угаах ганц хөөстэй, за будаг шунхны талаар бодоод ч хэрэггүй хүн байлаа. Батга гарвал өөрөө аяндаа надаас залхаад явах аргыг хэрэглэдэг, хавар хуурайшаад хорсоод ирэнгүүт маск зүүчихдэг, хувцаслалт бол нэг тийм хааш яайш навсайсан бүүсгэр, тэрийгээ европ стаял нтэр гээд өөрийгөө өмөөрчихсөн. Ер нь л өөрийгөө арчилна гэж мэддэггүй мөртлөө намайг байгаагаар нь хүлээж авж хайрлах хүн л миний жинхэнэ дотны хүн болно маягийн ёмбоо философитой. Эвтэйхэн хэлэхэд хэнэггүй хатуу хэлэхэд үнэхээр арчаагүй нэгэн байлаа. Харин ханьтайгаа танилцаж гэрийн эзэгтэй болсноос хойш ханийхаа бахархлыг төрүүлэх төгс эмэгтэй байх ёстой юм байна гэж ойлгосон. Нөхөр хүүхэддээ халамжтай бас өөртөө итгэлтэй. Ухаантай бас энхрий. Шаргуу бөгөөд бүтээлч. Хөгжилтэй бас халуухан (гэхдээ энийг л чадахгүй байгаа юм даа). За хамгийн гол нь түүнийхээ сонгосон сонголтондоо ичэхээргүй хэний ч өмнө гайхуулахаар дотно гаднаасаа гэрэлтсэн гоо эмэгтэй байх ёстой гэж боддог. Энэ өөртөө их шаардлага тавьж байгаа юм шиг боловч чи минь ийм мундаг байхад би илүү хичээхгүй бол болохгүй гэж хэлээд хичээж байгаа нөхрөө харах үнэхээр урамтай шүү. Удахгүй охин минь бас том болоод ээжийгээ хараад дуурайж ээж шигээ болно гэж ярих болно. Тэгэхээр гэрбүлийхээ төлөө төгс эмэгтэй болох гэж хичээх нь өөртөө анхаарал тавих хамгийн том мотиваци бөгөөд амьдралын маш амттай жор юм шүү.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 3 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг эмэгтэй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax