Төгс эмэгтэй

2018-02-14

Хүүхдэд ээлтэй байгууллага

Ангилал: Нийгэм
Өглөөний мэнд ээжүүдээ надад нэг горимын санал байнаа Манай хүүхэдтэй ээжүүдэд нэг хүндрэл байдаг нь ГАРЧ ЧАДАХГҮЙ байх. Дандаа л хүүхэдтэй болохоор гарч чадахгүй байна, юм авах гэсэн хүргэлт байгаа юу? гэсэн л хүмүүс байдаг. би л лав хүүхдийг гудамжаар явж байхыг наадам эсвэл хүүхдийн баяраар л хамгийн их хардаг бусад үед бол тэгээд л машины цонхоор хэдэн шомбойсон толгойнууд. Тэгвэл яагаад заавал хүүхэдтэй болохоор гарч болдоггүй юм бэ? Манай монголд ерөөсөө гарах орчин нь бүрдээгүй юм байна. Хотоор ер нь хүүхдээ аваад гарахад чанга шүү дээ. Олон шалтгаан байгаа л даа халдварт өвчин За тэр тэрэг түрээд явахыг яриад юу гэх вэ зам донсолгоо гэрлийн шонгууд гээд асуудал зөндөө. Бас нэг асуудал бол хүүхэд хуурайлах газар ариун цэврийн өрөө. Мамагаа баалгаж аваад памперс өмсгөөд гарахад 2 3 цагтаа асуудалгүй байх. Гэхдээ л гэнэт баавал яах уу? Машинтай ээжүүд машиндаа нэг атиралдаж байгаад хуурайлчих байх. Эсвэл ээж бие засмаар бол тэгээл будаа. Хүүхдээ танихгүй хүнд үлдээх үү эсвэл тэврээд бие засах уу хаха санаанд багтахгүй байгаан. Тэвчихээс өөр арга байхгүй. Нэг талын хүчирхийлэл биз дээ. Уг нь бүх газраараа байг гэхэд удаан хүлээдэг эмнэлэг, төрийн байгууллагууд, банк гэх мэт газруудаараа хүүхэд хуурайлдаг тавцантай болчихвол асуудал байхгүй шд. Зулзгаа аваад л их ажил амжуулна даа. Би юу гэх гээд ийм олон юм яриад байна вэ гэхээр ээжүүдийн асуудлыг ээжүүд л ойлгож гаргаж ирэх юм байна. Нөгөө ягаан сандал гэдэг шиг ээж, хүүхдэд ээлтэй байгууллага байхыг уриалмаар байна. Уг нь тийм ч үнэтэй биш байх гэж бодоод байгаан ямар ч л байсан нэг даргын цахилгаан суултуурны мөнгөөр хэд хэдийг авчих байхдаа.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 1 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг эмэгтэй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax